Popular Posts

Сурууштай

ГАДААД ХЭЛ СУРАХАД ЮУГ АНХААРАХ ВЭ.

Гадаад хэлийг манай оюутан залуучууд маш олон жил үзэж байна, гэвч ярьж сурахгүй юм, ерөөсөө толгойд тогтохгүй юм гэх мэтчилэнгээр ярьдаг. Яагаад амжилт олдоггүй юм болоо? Үүнд ганцхан л учир шалтгаан байдаг. Энэ бол өдөр тутмын зорилгоо болгож чадахгүй, байнга өөрийгөө дайчлахгүйд байгаа билээ. Амжилттай сурч чадахгүй олон шалтгаан байгаа боловч хамгийн гол нь буруугаа бусдад тохож өнгөрсөн цаг үеэрээ амьдарч харуусдаг, эсвэл одоо л хийгээд авъя гэдэг хий бодлоор өөрийгөө тэжээн ирээдүйд хөвж явдагт байдаг.
Гадаад хэлний гүнзгий бат суурийг олж авахад хамгийн том алхам, шат, суурь болж өгөх зүйл нь “анхан шатны хичээл” юм. Тухайн хэлнийхээ анхан шат нь хаа хүртэл, хэдэн цагийн хичээлийн хөтөлбөр байдгийг, ямар сурах бичиг хамгийн сайн бэ гэдгийг судлахгүйгээр хичээл эхэлж болохгүй. Ганцхан сар анхан шатны хичээл үзэж ирчихээд одоо дунд шатанд суралцах гэсэн юм гэж ирэгсэд бий. Анхан шатыг хэзээ ч ганцхан сард сурчихна гэж байхгүй. Тухайн сурах гэж байгаа хэлнийхээ талаар ямар ч ойлголтгүй байгааг харуулж байгаа хэрэг юм.

Амжилттай сурч чадахгүй байгаа учир шалтгаан:
Анхан шатны суурь мэдлэгийг туршлага багатай, бага залуу, өөрийгөө илэрхийлэх  чадваргүй, дуу хоолой нь тод биш амандаа бувтнасан багш нараар заалгадаг. Ойлгож байгаатай нь харьцаад ойлгохгүй байгааг нь хаяад явчихдаг. Хичээл дээр гэрийн даалгавар шалгаж хамаг цагийг бардаг.
Зарим сургалтын байгууллага эрчимжүүлэх нэрийдлээр хэт хурдан заадаг. Эсвэл “амар хялбар сурах арга” гэх мэт ухуулга сурталчилгаа хийж толгойг нь эргүүлдэг. Ам дамжсан айдас бий болгож, англи хэл 26-хан үсэгтэй байтал, япон хэлний хирагана катакана нийлсэн 208 үсэгтэй гэнэ үү, “пээ ямар олон юм бэ” гээд бараг ухаан алдчих шахна. Оролдож үзээгүй мөртлөө шантарч эхэлнэ.
Англи хэл мэдэхгүй л бол амьдрах арга байхгүй, төгсөөд ажил олдохгүй, бараг цэвэрлэгч манаач хүртэл англи хэлтэй байхгүй бол ажилд орж чадахгүй хэмээн хариугүй үхэх гэж байгаа хүн шиг шахаанд орж “дургүйд хүчгүй” гэгчээр хичээл хийсэн болдог.
Аливаа хэлний ярианы, бичгийн үг хэллэг харилцан адилгүй өөр өөр байдаг. Дүрмийн талаар ялгаж салгаж заадаггүйгээс яг таг ийм гээд ямар ч хөдөлгөөнгүйгээр толгойдоо автоматаар цээжлээд тухайн үгний хөрвөх чадваруудыг ашиглаж мэддэггүй. Орчуулга хийхэд хамгийн чухал зүйл бол толь бичиг байтал толь бичгээ таньж олж чаддаггүй суралцагч олон байдаг.


Ямар байдлаар хичээллэвэл гадаад хэлийг маш сайн сурах вэ.  
Өдөр бүр давтах хэрэгтэй. Тэр давтлага 2 цаг байхад л хангалттай. Нэг л өдөр давтахгүй алгасвал хэрэггүй болно. Алгассан өдрөө нөхөж байна гэж дараа өдөр нь 4 цаг сууж болохгүй.
Давтлагынхаа 2 цаг дээр олигтой юм хийж амжаагүй байсан ч санаагаар унаж болохгүй. Гагцхүү хийх нь л чухал байдаг. Өдөр болгон 2 цаг давтсаар байгаад 1, 2 сарын дараа өөрийнхөө яаж ахисныг бахархалтайгаар мэдрэх болно.
Анхан шатны хичээлийг “бага” гэж басаж болохгүй. Энэ сэвдийг “би мэднэ” гэж сагсуурч онгирч болохгүй. Харин тэр сэдвээ ямар ч түгжрэл гацаагүйгээр, яг л хурдны зам дээр давхих машин шиг донслохгүйгээр уншиж чадаж байна уу үгүй юу гэж шалгаад үз. Уншихдаа байнга чанга дуугаар уншиж, юу уншиж байгаагаа ойлгож уншиж сурах хэрэгтэй.
Өдөр бүр гэр орны ажлаа хийж байхдаа л нүдэндээ харагдсан, гартаа баригдсан бүхнийг тухайн гадаад хэл рүүгээ хөрвүүлж бод. Гурил зуурч байхдаа гурилын мод, элдүүр гэх мэтийн үгсийг, төмс арилгаж байхдаа хальслагч, төмсний булцуу гэх мэт үгс, утас цэнэглэж байхдаа залгуур, нарийн бүдүүн оролт, гурван сэрээтэй залгуур, уртасгагч гэх мэт үгсийг,  шал угааж байхдаа шалны алчуур, шалны мод гэдгийг яаж хэлвэл болох вэ гэдгийг бодож бай.
Гэрээсээ өөр газар явж байхдаа гудамжны самбар, байгууллагын хаяг дээр байгаа үгс, сурталчилгааны хуудсан дээрхи үгсийг тухайн хэл рүүгээ хөрвүүлэн бодож сур. Ирмүүн, Гялбаа, Алтан гадас, Сэрсэн говь гэх мэт ном сэтгүүлийн гарчигийг шууд орчуулан бодож үзэх хэрэгтэй.
Энд тэнд байхад чинь ямар нэгэн чимээ шуугиан гарсан ч, хэн нэгэн хүн хаалга шагайхад хүртэл толгой руугаа орж ирсэн бодлыг шууд орчуул. Мөн хажуу дэргэдэх хүмүүсийн яриа, хэрүүл уруулд ч гарч байгаа үгийг хүртэл хөрвүүлэн бодоод үз. Тухайлбал, яадаг муу хар шаар вэ, муу бууны нохой чинь, бурхан өршөөг, чөтгөр ав, ээ халцгай халцгай гэх мэт уулга алдсан үг байсан ч утга дүйцүүлэн хөрвүүлэх гэж оролдох хэрэгтэй. Ингэж чадвал та тухайн суралцаж буй гадаад хэлээрээ маш амархан чөлөөтэй сэтгэж, чөлөөтэй ярьж чаддаг болно.
Телевизийн сувгийг сайн ашиглаж сур. Үсэг цээжилж хэдхэн үг тогтоож эхэлсэн тэр л мөчөөсөө тухайн хэлний гадаад сувгийг үзэж дуудлага ярианд дасаж, өөрийн хэлийг сонсож байгаа мэт хүлээн авах сэтгэл зүйг бий болгох хэрэгтэй. BBC, Bloomberg, NHK, KBS зэргийг байнга сонсож хэвших хэрэгтэй. Сонсох явцдаа ойлгохгүй байгаадаа гутрах хэрэггүй, гагцхүү миний сурсан шинэ үг гарч байна уу гэж сонсох хэрэгтэй. Тэгээд тэр урсаад өнгөрч байгаа яриан дотроос сурсан үгээ шүүрдэн олж авч чадаж байвал том амжилт юм шүү. Уйгагүй ингэж сонсоод байвал 1-2 жилийн дараа миний мэдэхгүй үг яригдаж байна уу хэмээн сонсох хэмжээнд хүрэх болно оо.
Нэг том роман барьж авч унших хэрэгтэй. Тэр романыг уншиж дуусгахад хичнээн цаг хугацаа зарцуулсан ч хамаагүй. Уншихдаа хажуу дэргэдээ цаас, үзэг харандаа барих хэрэггүй, өөрөөр хэлбэл цаасан дээр ч, номон дээрээ ч тэмдэглэгээ хийж болохгүй. Гагцхүү толь бичиг байхад л болно. Эхлээд уншихад эхний нүүрэн дээр таны мэдэхгүй 80 аас илүү үг, 2 дахь нүүрэн дээр тэрнээс ч илүү үг, 3 дахь хуудсан дээр арай арав хориор бага үг, романы голын хуудсанд ирэхэд мэдэхгүй дөрөв тавхан үг, хамгийн арын нүүрэнд хүрэхэд мэдэхгүй нэг ч үг байхгүй болно. Саяхан хоёр гурав тольдсон үг нь  гурав дөрөвхөн мөрний дараа дахиад гарч ирэхэд санахгүй бол хичнээн их уур хүрдгийг мэдэх үү, тэгэж уурласан үг хэзээ ч мартагддаггүй билээ. 
Дүрэм тогтоохыг хүсвэл хуулан бичлэг хий. Бичиж байх явцдаа юу бичиж байгаагаа байнга анзаарч байх хэрэгтэй. Өгүүлбэрт үйл үг хамгийн чухал амин сүнс нь байдаг. Тухайн үйл үг хэрхэн яаж хувирч байгааг анхаарах хэрэгтэй. Манай монгол хэлэнд нэг үйл үг 56 хүртэл хувирдаг. Жишээ нь, явна, явдаг, явлаа, явангуут, явангаа, явмагц, явахаар, явтал гэх мэт.. Тэгвэл гадаад хэлний үйл үг хамгийн ихдээ 15-16 хувирна. Ийм цөөхөн хувирлыг толгойдоо маш сайн цээжлээд авах хэрэгтэй.
Цаасан дээр бодол санаагаа бичиж чадахгүй хүн хий бодоод ярьж сурна гэж байхгүй. Уран цэцэн, хурдан түргэн ярьж сурахыг хүсвэл янз бүрийн өгүүлбэр орчуулах, бодол санаагаа хөрвүүлэн бичих, тухайн гадаад хүнд хэрхэн хэлвэл ойлгох вэ гэдэг өнцгөөс харж орчуулах давтлага хийх хэрэгтэй. Жишээ нь, “Урьхан хонгор салхи нь уулын моддыг ганхуулна, уяхан гол шиг хүүдээ удам тусмаа л дасна” хэмээх уртын сайхан дууны үг байлаа гэхэд яаж хөрвүүлбэл тухайн гадаад хүн ойлгох вэ гэдгийг тунгааж орчуулах хэрэгтэй. Манай Монгол үгэнд тухайн гадаад хэл рүү шууд орчуулагдахгүй, тайлбар орчуулгаар гарах үг маш их байдаг.

Эцэст нь хэлэхэд гадаад хэлний мэдлэг эзэмшинэ гэдэг нь цэцэг тарьж ургуулахтай адил байнгын арчилгаа хэрэгтэй. Тухайн 2 цагийн давтлагадаа анхаарлаа төвлөрүүлэн өөр юманд сатааралгүйгээр хичээх хэрэгтэй. Маш сайн толь бичигтэй найзлах хэрэгтэй. 


Business English ДАРААХ 97 НЭР ҮГИЙГ ЦЭЭЖИЛЭЭРЭЙ

Bottom of Form
  • advantage-давуу тал
  • advertisement- зар сурталчилгаа
  • advice-зөвлөгөө
  • agenda-хэлэлцэх  асуудал
  • apology-өршөөл хүлцэл
  • authorization-зөвшөөрөл
  • bill-данс тооцоо хуулын төсөл
  • brand-барааны тэмдэг, им
  • budget-төсөв орлог зарлага
  • commission-комис хороо, үүрэг даалгавар, шимтгэл
  • comparison-харьцуулалт
  • competition-уралдаан өрсөлдөөн
  • competitor-өрсөлдөнч
  • confirmation-баталгаа нотолгоо
  • costs-үнэ өртөг
  • creditor-зээл олгогч, зээлдүүлэгч
  • customer-үйлчлүүлгч
  • deadline-товлосон хугацаа
  • debt-өр төлбөр
  • debtor-өрөнд унасан хүн
  • decision-шийдвэр тогтоол
  • decrease-хорогдол багасал бууралт
  • deficit-алдагдал хомсдол
  • delivery-хүргэж өгөх, хүлээн авах
  • department-хэсэг тасаг, яам, хэлтэс
  • description-дүрслэл тодорхойлолт, төрөл зүйл анги
  • difference-ялгаа зөрөө
  • disadvantage-бэрхшээл
  • distribution-хувиарлалт
  • employee-ажилчин
  • employer-ажил олгогч
  • enquiry
  • environment-хүрээлэн буй орчин
  • equipment-тоног төхөөрөмж , багаж
  • estimate-үнэлгээ тооцоо
  • experience-дадлага туршлага
  • explanation-тайлбар
  • facilities-тоног төхөөрөмж
  • factory-үйлдвэр
  • feedback-урвуу холбоо
  • goal-зорилго
  • goods-бараа бүтээгдхүүн
  • growth-өсөлт нэмэгдэх, хавдар
  • guarantee-баталгаа батламж. Барьцаа, батлан даагч
  • improvement-сайжрал
  • increase-өсөлт
  • industry-аж үйлдвэр
  • instructions-удирдамж, зааварчилгаа, хэрэглэх заавар
  • interest-ашиг сонирхол
  • inventory-эд хогшлын данс\тооллого
  • invoice-
  • knowledge-эрдэм мэдлэг
  • limit-хил хязгаар, хэмжээ хязгаар
  • loss-гарз хохирол алдагдал
  • margin-зах ирмэг үнэ өртөг 2н зөрүү
  • market-зах зээл
  • message-мэдэгдэл, илгээлт, зурвас
  • mistake-алдаа эндүүрэл
  • objective-зорилго эрмэлзлэл
  • offer-санал тахил өргөл барьц
  • opinion-санал бодо
  • option-сонголт сонгох эрх
  • order-мөнгөний ордер, дэг хэв журам
  • output-бүтээгдхүүн, бүтээмж чадамж өгөөж
  • payment-төлбөр төлөөс
  • penalty-шийтгэл торгууль
  • permission-зөвшөөрөл
  • possibility-боломж завшаан
  • product-бүтээгдхүүн бүтээл
  • production-үйлдвэрлэл , уран сайхны бүтээл
  • profit-ашиг
  • promotion-зар сурталчилгаа, тус дэмжлэг
  • purchase-юм худалдан авах
  • reduction-бууралт буурал
  • refund-буцааж өгөх, эргүүлж өгөх
  • reminder-сануулах сануулга
  • repair-засьар
  • report-мэдээлэл, сурвалжилга
  • responsibility-хариуцлага
  • result-үр дүн
  • retailer-худалдаачин
  • rise-цалингийн өсөлт, дээшлэх
  • risk-рийск, эрсдэл
  • salary-цалин хөлс
  • sales-худалдаа хямдрал
  • schedule-цагийн хувийр хөтөлбөр төлөвлөгөө
  • share-хувь ноогдол  хувьцаа
  • signature-гарын үсэг онцог шинж
  • stock-үнэт цаас хувьцаа
  • success-амжилт аз
  • suggestion-санал зөвлөгөө
  • supply-нийлүүлэлт
  • support-дэмжлэг дус дэм түшиг тулгуур
  • target-ззз н бай болгох
  • transport-тээвэр, тээврийн хэрэгсэл
  • turnover-эргэлт гүйлгээ
  • wholesaler-бөөний худалдаачин
Business English ДАРААХ 94 ҮЙЛ ҮГИЙГ ЦЭЭЖЛЭЭРЭЙ

Bottom of Form
  • accept-хүлээн авах хүлээн зөвшөөрөх
  • add-нэмж хэлэх  нэмэх
  • admit-оруулхыг хүлээн зөвшөөрөх
  • advertise-зарлах нийтэд сурталчилах
  • advise-зөвлөх
  • afford-боломжтой байх чадах
  • approve-сайшаах зөвшөөрөх батлах
  • authorize-эрх мэдэл олгох зөвшөөрөл өгөх
  • avoid-зугатах бултах
  • borrow-зээлэх
  • build-барих байгуулах босгох
  • buy-худаааалдан аьах
  • calculate-тооцоолох тоолох бодож гаргах
  • cancel-хүчнгүй хэрэгсэхгүй болгох, цуцлах
  • change-хувирах өөрвлөгдөх өөр болгох
  • charge-үнэтэй байх ял хэрэг тулгах
  • check-саатуулах хянаж шалгаж үзэх
  • choose-сонгох шилэх дээр гэж үзэх
  • complain-гомдол гаргах өвчин тоочих
  • complete-дуусгах бүрдүүлэх таглах бөглөх
  • confirm-зөв бурууг батлах нотлох
  • consider-хэлэлцэх , анхааралдаа авч үзэх
  • convince-итгүүлэх үнэмшүүлэх ятгах
  • count-тоог нь гаргах, тооцоолох. тоолох
  • decide-шийдэх
  • decrease-багасгах бууруулах, багсах буурах
  • deliver-хүргэж өгөх гөрт нь өгөх
  • develop-хөгжих хөгжүүлэх, гарч ирэх бий болох
  • discount-хямдоуулах, чухал биш гэж үзэх
  • dismiss-ажлаас халах, тараах
  • dispatch-явуулах илгээх
  • distribute-хувиарлах
  • divideс-салгах хуваах зааглах
  • employ-хөлслөх ажилд авах
  • encourage-ятгах зоригжуулах, дэмжих
  • establish-үндэслэх байгуулах, байр сууриа  тогтоох
  • estimate-үнэлэх тооцох
  • exchange-солилцох арилжих
  • extend-хэмжээ цар хүрээгээ  тэлэх
  • fix-бэхлэх хадах , тогтоох , зохион байгуулах, цаг хугацаа товлох
  • fund-санхүүжүүлэх
  • improve- сайжруулах
  • increase-нэмэгдүүлэх
  • inform-мэдэгдэх хэлэх, мэдээлэл өгөх
  • install-угсрах суурилуулах зоох залах,
  • invest-хөрөн оруулах
  • invoice-
  • join-холбох нэгдэх элсэх орох
  • lend-зээлдүүлэх,
  • lengthen-уртсах уртасгах
  • lower-доошлуулах доош нь болгох багасгах бууруулах
  • maintain-сахих барих, хэьэнд нь байлгах, тогтоож байх
  • manage-удирдах эрхлэн явуулах ажиллуулах-
  • measure-хэмжих үнэлэх төдий хэмжээний байх
  • mention-сануулах дурсах үг цухуйлгах
  • obtain-олж авах
  • order-тушаах тушаал өгөх , захиалах
  • organize-зохион байгуулах
  • owe-өртэ Байх
  • own-эзэмших хүлээн зөвшөөрөх
  • pack-боох  баглах бөглөх
  • participate-оролцох
  • pay-төлөх
  • plan-төлөвлөх төлөвлөгөө зохиох
  • present-үзүүлэх шалгуулах танилцуулах
  • prevent-сануулах сэрэмжлэх сэргийлэх
  • process-боловсуулах
  • produce-үйлдвэрлэх гаргах бүтээх туурвих
  • promise-амлах ам гарах
  • promote-зарлах сурталчилах дэмжих
  • provide-хангах өгөх олгох
  • purchase-худалдан  авах
  • raise-өргөх дээш нь болгох тодорхой түвшинд хүргэх
  • reach-юманд хүрэх, гараа сунгах
  • receive-хүлээн авах зочид хүлээн авах
  • recruit-элсүүлэх
  • reduce-багасгах
  • refuse-татгалзах үл зөвшөөрөх
  • reject-татгалзах голох үо зөвөөрөх
  • remind-сануулах
  • remove-албан тушаалаас нь буулгах, арилгах
  • reply-хариулах хариуу өгөх
  • resign-ажлаа өгөх буух огцрох
  • respond-хариу үйлдэл хийх , амаар болон бичгээр хариу өгөх
  • return-буцах, өвчин_дахих, хууль_ шийдвэр гаргах, парламентад сонгох
  • rise-өсөх нэмэгдэх , салхи ширүүсэх, дуу чангарах
  • sell-худалдах зарах
  • send-явуулах илгээх нэвтрүлэх дамжуулах
  • separate-салгах салах хуваах
  • shorten-агших богиносгох ахар болгох
  • split-бүлэг хүмүүс_ хэсэгт хуваагдах, хагарах хагалах
  • structure-бүтэцтэй болгох, төлөвлөх зохион байгуулах
  • succeed-залгамжлах өвлөх, амжилт олох бүтээх
  • suggest-зөвлөх санал болгох, ятгах
Ажил мэргэжлийн холбоотой үгнүүд
  • accountant-нарийн бичиг-
  • actor-эр жүжигчин
  • actress эм жүжигчин
  • athlete-атлетчин
  • author-зохиогч
  • baker-талхчин
  • banker-банкны эзэн
  • barber-үсчин
  • beautician-
  • broker- брокер
  • burglar-айл ухдаг хулгайч
  • butcher-мал нядлагч
  • carpenter-мужаан
  • chauffeur-жолооч
  • chef-ахлах тогооч
  • clerk-нарийн бичгийн дарга, бичээч
  • coach-дасгалжуулагч
  • craftsman-дархан
  • criminal- гэмт хэрэгтэн
  • crook-луйварчин
  • dentist-шүдний эмч
  • doctor-эмч
  • editor-редактор эрхлэгч
  • engineer-инженееер
  • farmer-аж ахуйч, фермийн эзэн
  • fire fighter-гал сөнөөгч
  • fisherman-загасчин
  • judge-шүүгч
  • lawyer- хуульч
  • magician-илбэчин ид шидтэн
  • mechanic-механигч
  • musician-хөгжимчин хөгжмийн зохиолч
  • nurse-сувилагч
  • pharmacist-эм зүйч
  • pilot-нисгэгч
  • poet-шүлэгч, яруу найрагч
  • policeman-цагдаа
  • politician- улс төрч
  • printer-хэвлэлийн газрын эзэн
  • professor-профессор
  • rabbi-
  • priest-санваартан
  • pastor-пастор, санвэаартан хувраг
  • sailor-далайчин усан цэрэг
  • salesman-худалдагч
  • shoemaker-гуталчин
  • soldier-цэрэг байлдагч
  • tailor-оёдолчин
  • teacher-багш
  • veterinarian-малын эмч
  • waiter-эр зөөгч
  • waitress-эм зөөгч
  • watchmaker-цагчин
Job Application Ажилын өргөдөл гаргахад хэрэгтэй үгнүүд
Bottom of Form
  • address-хаяг
  • age-нах
  • apply-хүсэлт гаргах, тавих, түрхэх наах
  • area code-
  • birthday-төрсөн  өдөр
  • certification-үнэмлэх гэрчилгээ, батлах_магадлах_ тогтоох үйлийн нэр
  • citizenship-иргэний харяалал
  • criminal record-
  • dependent-тэжээлгэгч хамаарах шалтгаалах
  • educational background
  • elementary school
  • experience-дадлага туршлага
  • felony-ноцтой гэмт хэрэг
  • fired-ажлаас халах
  • first name-өөрийн нэр
  • gender-хүйс
  • handicap-согог гажиг эхтэн дутуl
  • marital status-гэрлэсэн эсэх гар бүлийн байдал
  • middle name-
  • next of kin-ойрын хамаатан
  • notify-зарлах мэдэгдэх сонордуулах
  • occupation-мэргэжил
  • physical examination-биеийн үзлэг
  • position-байрлал байршил
  • present address-одоогын хаяг
  • previous experience-
  • quit-
  • reason for leaving-орхих болсон шалтгаан
  • relatives-хаматан садан
  • salary-цалин
  • separated-салсан
  • skills-чадьар
  • social security number-
  • state-байдал өгүүлэх илтгэх
  • vision-хараа
  • weight-жин
  • zip code-
Parts of a Book номын агуулга хэсгүүд
Bottom of Form
  • acknowledgments-хариу захидал бичиг, хүлээх хүлээн зөвшөөрөх
  • appendix-хавсралт
  • bibliography-ном зүй
  • contents-агуулга
  • copyright-зохиогчийн эрх
  • dedication-номын эхэнд хэнд зориулсан тухай үгс
  • explanatory notes-тайлбар тэмдэглэл
  • footnote-зүүлт тайлбар
  • index-индекс, жагсаалт
  • preface-удиртгал оршил хэсэг
  • text-ишлэл, эх бичиг
  • title-нэр гарчиг