Popular Posts

Thursday, January 19, 2012

Ромын папыг чичрүүлсэн Гүюүгийн захидал

Энэ бол одоо болтол Ватиканы түүхийн музейд хадгалагдаж байгаа Монголын 3-р их хаан Гүюүгээс Ромын папад илгээсэн төрийн бичиг билээ. Уг бичиг нь 20 см өргөн, 120см урттай цардмал цаасан дээр сарацин /лере/ үсгээр бичсэн бөгөөд их хааны тамгыг цаасны уулзвар наалт бүхий бичээсийн төгсгөлд шунхаар дарсан байдаг аж.

Гүюүг хааны энэ хүү төрийн бичиг Вакитаны сан хөмрөгт байсныг 1920 онд Кирил Каролевский анх удаа олж үзээд, гэрэл зургаар буулган авч Ираны эрдэмтэн Массэ гэгчид өгч судлуулжээ. Анхны орчуулгыг Массэ хийсэн байна. Үүнээс хойш энэ хүү бичгийг өнөөг хүртэл олон арван эрдэмтэд янз бүрээр орчуулжээ. Уг бичгийн нэгэн орчуулгыг сонирхуулъя.

“Мөнх тэнгэрийн хүчин дор. Бүх аугаа их ард иргэдийн далай хааны зарлиг. /энэ хэдэн мөр үеийг туркээр бичсэн байдаг/

Зарлигийг минь шашны их хаан ухаартугай. Караль хэмээх газар хурилдай хийж ахуйд танай элч томилон гуйчилбай. Гуйчлалыг тань элчээс тань сонсвой. Та нар хэрвээ өөрийн хэлсэн үгэнээ суух болвоос шашны их хаан чи биеэр ирж, бидэн лүгээ учрах хэрэгтэй. Бид нар та нарт засагт /хуульд/ дурдсан зарлиг бүхийг сонсготугай. Бас надад сайн ёсыг хүлээлгэх нь сайн явдал хэмээн та нар хэлэв. Та нар элч томилон ийн гуйчлуулсан нь сэцэн болой. Гэвч бид таны гуйчлалыг ойлгохгүй байна. Бас та нар элч томилж “Та нар бүх мажар /унгар/ ба христосын мөргөлтний орныг эзлэв” хэмээн надад хэлэв. Эдгээр үгийг чинь бид үл ойлгоно. Чингэс хаан хийгээд хаан миний бие басхүү элч томилон тэр хоёр орныг тэнгэрийн бошгыг /зарлигийг/ дагатугай хэмээв. Гэвч тэдгээр хүмүүс тэнгэрийн бошгыг үл дагав. Чиний өгүүлж буй тэдгээр хүмүүс их чуулган чуулж, ихэд дээрэнгүй аашилж, манай элчийг алсан. Тиймээс мөнх тэнгэрийн хүчин дор тэдгээр орны хүмүүсийн алсан бөгөөд устгасан болой. Харин зарим хүмүүсийг тэнгэрийн бошиг ба түүний хүчээр аварсан болой. Түүнээс энгийн ард иргэдийг хэрхэн барьж хорих билээ.

Чи өгүүлсэн бишүү? “Би бол христосын мөргөлтөн. Би дээд тэнгэрийг хайрламай. Би нүгэлийг жигшинэ гэж. Гэтэл дээд тэнгэр чинь ял нүгэл хийсэн атал бас энэрэх сэтгэл өвөрлөмой. Хэмээснийг чи мэдэхүү ? чи ийм үгийг өгүүлсэн бөгөөтөл дээд тэнгэрээ хэрхэн таних билээ. Наран мандах орноос наран жаргах орон хүртэл бүх ертөнцийн тэнгэрийн хүчин намайг ивээмой. Тэнгэрийн бошгоос гадна хэн ч үл үлдэж болно. Одоо та нар “ Бид болбоос таны харъяат албат, аливаа эд хөрөнгийг дуртай өргөмүй, хэмээн үнэн сэтгэлээсээ хэлэх хэрэгтэй бөгөөд чи харъяат ван нараа дагуулан, нэгч хоцролгүйгээр бидэнд бууж өгөх хэрэгтэй. Ийм болбоос бид сая та нарыг нэр дагажээ хэмээн үзмой. Та нар хэрэв тэнгэрийн бошгыг үл даган , зарлигийг эсэргүүцвээс даруй дайсан болмуй. Тэнгэрийн дурьдсан аливаа зарлигийг та нар эрх биш ухаартугай. Хэрвээ буруу санаа өвөрлөвөөс хэрхэхийг тэнгэр мэдмой... гэжээ.

756 жилийн тэртээ Монголын их хаан ертөнц дахины эзэн гэгдэж байсан Ромын папыг ийм их үгээр айлгаж байжээ. Гүюүг хааны эл захидлыг Ромын папын дээд зөвлөл олон өдрийн турш айн дагжин хэлэлцэж, дорноос цөмрөн буй аюулын өмнө хормой чичрүүлэн сууж байсан гэж он дараалалын түүхийг зохиогч мэргэд бичиглэн үлдээсэн нь өнөөг хүрчээ. Энэ захидал илгээлтийг гүюүг хаан 1246 оны 11 сарын 3-11 ний өдрүүдэд намрын ордон бүхий газраа эхлээд монгол бичгээр бичиж дараа нь перс хэл дээр хөрвүүлэн Ромын папап илгээжээ. Урьд өмнө нь хэн ч ингэж ромын папыг дагжин чичрүүлж байсангүй. Гүюүг ч Ромоос хариу эс ирсэнд хилэгнэхдээ их цэргээ өрнө тийш хөдөлгөсөн гэдэг. Харамсалтай нь Гүюүг хаан тэнгэрт хальж, алтан ургийнхан хаан ширээний төлөө өрсөлдөж Ром мартагдах нь тэр. Ингэж Ром дорнын нүүдэлчин монголчуудаас аврагдсан билээ.

Sunday, December 25, 2011

Цаатан ард түмэнд аялал жуулчилалын мэдлэг олгох сургалт явуулах хэрэгтэй

2011 оны зун 3-р курсын хэлний дадлагаараа хөвсгөл аймгын Улаан-Уул суман дахь “windhorse” компаны бааз дээр хийж хэдэн жуулчин аваад зүүн тайгын цаатан иргэдийн аж амьдралтай танилцхаар явсан юм.

Монголын Швейцарь хэмээн нэрлэгддэг хөвсгөл нутгийн байгалын унаган төрх, уул ус гээд газар зүйн хувьд эко аялал жуулчилалд тохирсон сайхан нутаг тул бидэнтэй хамт явсан гадаадын жуулчидад сэтгэл зүйн ханамжийг өгч чадсан билээ. Ийм сайхан нутагт эзэн нь болж суусан баруун болон зүүн тайгын цаатан ард иргэд өөрийн онцлого зан заншилыг харуулсан өвөрмөц амьдарлын хэв маягаараа монголын болоод дэлхийн хэмжээнд олон жуулчидын үзмэр болон амьдарч байна. эдгээр хүмүүсийн хувьд аялал жуулчилалын хэд хэдэн давуу талтай үүнээс:

Ø Цаатан ард түмний амьдарлын хэв маягыг харуулсан угсаатны зүйн аялал жуулчилал хөгжүүлэх

Ø Цаатан ард болон нутгийн бөөгийн шашинд тулгуурлан шашны аялал жуулчилалын бий болгох

Ø Онгон сайхан байгал уул усандаа түшиглэсэн эко аялал жуулчилалыг хөгжүүлэх гэх мэт аялалуудаас гадна тусгай сонирхлын олон төрлийн аялалын үйлчилгээг бий болгон хөгжүүлэх боломжтой.

Харин энэ хүү боломжийг цаатан хүмүүс тийм ч сайн ухамсарлахгүй байгаа бололтой. Өөрөөр хэлбэл эдгээр хүмүүс нь аялал жуулчилалын буруугаар ашиглаж байна гэж болох юм. Ингэж бодох болсны учир нь бид нарыг тэдний байгаа газар нь очиж амьдралтай танилцхаас харагдсан юм. 1990 ээд оноо аялал жуулчилал эрчимтэй хөгжиж эхэлснээр тэдний амьдралтай очиж танилцах жуулчидын тоо жил бүр нэмэгдэх болжээ. Тэд ч мөн ялгаагүй энэ хэрээр жуулчидаас хэрхэн мөнгө татах аргаа мэддэг бололтой. Аялал жуулчилал гэдэг нь товчхон хэлбэл дотоод болон гадаадын амрагч жуулчидад биет болон биет бус үйлчилгээ үзүүлж тэдэнд сэтгэл ханамжийг бий болгох төлбөрт үйлчилгээ . Энэ утгаараа жуулчидаас мөнгө татах нь зүйтэй боловч цаатан иргэдийн байдлаас хархад зарим нэгэн зүйлийг жаахан зохицуулах хэрэгтэй. Гадаадын ямар ч хүн цаатан хүмүүс дээр очоод мөнгө юмуу ихээхэн хэмжээний юм өгвөл тэд нар дагуулж яваад байгалынхаа аль сайхан ан амьтаныг устгуулж, алт эрдэнэс гэх мэт эд баялагаа сүйтгүүлж мэдэх л хүмүүс, энэ нь эргээд аялал жуулчилал болон байгал экологт маш их хор нөлөөтэй. Дээр нь тэднар бас худлаа яридаг буруу мэдээлэл өгдөг юм шиг байна лээ. Энэ хүмүүс жуулчидыг ирхээр зүгээр л гар хумхиж суун өөрсдийнхөө идэвхгүй байдлыг харуулж байгаад бэлэг нэртэй өгсөн хэдий нь авж байснаас жуулчидад зориулсан үйлчилгээ бий болгож тэднийг өөрсдийн амьдралын үйл ажиллагаанд оролцуулан төлбөртэй аялал зохиож мөн өөрсдийнхөө амьдралын онцлогыг харуулсан бэлэг дурсгалын зүйлс худалдаалах хэрэгтэй. ер нь бол цаатан иргэдэд байгалаа хэрхэн хамгаалах, яаж аялал жуулчилалд ашиглах, гэх мэт аялал жуулчилалын мэдлэг олгох сургалт явуулах нь зүйтэй болов уу ?