Popular Posts

Мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ Шинэ жилийн баяр хүргэж, он солигдох мөчид ард түмэндээ хандаж хэлсэн үг


Эрхэм хүндэт  ард иргэд ээ,
Он солигдох энэ гэгээн мөчийн баярын мэндийг Та бүхэнд хүргэе.  
Алслан одож байгаа 2011 он үйл явдлаар баялаг, өөрийн гэх тод мөртэй, ухаарал сургамж хайрласан түүхэн жил байлаа. Монголын тулгар төрийн 2220 жилийн ой, Их Монгол гүрний 805 жилийн ой, Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ой болон Ардын хувьсгалын 90 жил, Монгол улс, НҮБ-д элсэн орсны 50 жилийн гээд бусад олон түүхт үйл явдлын ой тохиолоо. Энэ бүхэн Монголын түүхэн бахархалыг улам нэмж, манай ард түмэн ч их ойнуудаа амжилт бүтээл дүүрэн өнгөрүүлж байна.
            2011 онд Монголын сайн нэр дэлхий даяар улам бүр түгэн дэлгэрлээ. Монголчуудын авъяас билэг, дуу хоолой, хүч чадал олон газар хүрч бусдын хүндэтгэл бахархалыг хүлээсэн, монголын тухай ном, монголын тухай мэдээ шилдэг сонирхолтойд орж дэлхийн сонорыг мялаасан жил байлаа.
            Монгол улсын иргэнлэг, нээлттэй бодлогын үр дүн гарч, улмаар Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг энэ оноос тэргүүлж, өөрийн ололт туршлагаас бусад оронтой хуваалцан, ардчиллын үнэт зүйлсийг хөгжүүлэн бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж эхэллээ. Манай иргэд дэлхийн олон газар нэр төртэй ажиллаж байна.
            Улирч буй он бол ард олон маань, хүн бүр дор бүрнээ өөр өөрийн хичээл зүтгэлээр эх соёл, язгуур түүхээ дээдлэн дэвжээж, олон шинэ бүтээл нээлт хийсэн олз омог дүүрэн жил боллоо. Мөн олон шинэ бүтээн байгуулалтууд хийгдсэн, илүү олон бүтээн байгуулалтын шав эхлэл шинээр тавигдсан жил байлаа.
             Өнгөрсөн жил, он солигдох мөчид ард түмэндээ хандсан “Архигүй Монголын төлөө хамтдаа” миний уриалгыг олон иргэд, айл өрх, хамт олон, байгууллагууд дэмжсэнд талархаж байна. Мөн базаахгүй зуршлаа орхиж чадсан, хань ижил, үр хүүхэд, хамт олноо баярлуулсан иргэддээ баяр хүргэе. Архийг ааваасаа, амьдралаасаа гаргах холдуулах гэж бяцхан хүүхдүүд, нийт иргэд маань хичээж, санаачилж амжилт олж байгаад би баяртай байна. Монголын замд тохиосон бараан бүхэн алсран холдож, гэгээн үйлс улам дэлгэрэх болтугай.

            Ирэх жил түүхэн хариуцлагатай жил болно. Он солигдохоос өмнө Улсын Их Хурлыг сонгох сонгуулийн хуулийг шинэчлэн баталлаа. Монгол улсын иргэний сонгох сонгогдох эрх хуулийн дагуу хариуцлагатай бүтээлч хэрэгжих ёстой. 2012 он Монголын нэрийг улам сайнаар гаргасан шинэ шинэ амжилт бүтээлээр дүүрэн жил болох учиртай.
            Би үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойн  УИХ-ын хүндэтгэлийн чуулганы хуралдаанд үг хэлж ойрын үед улс оронд шийдвэрлэх шаардлагатай нэн чухал асуудлаар байр сууриа тодорхой илэрхийлсэн. Одоо эдгээрийг бодит ажил хэрэг болгож, төрөөс өгч байгаа чиглэл, цаг үеийн шаардлага гэж үзэж бүх шатандаа төрийн байгууллага, иргэд, нам хүчнийхэн хөтөлбөр зорилт бодлого үйл ажиллагаандаа тусгаж хэрэгжүүлэх хэрэгтэй.

            Эрхэм хүндэт ард иргэд ээ,
            Он солигдох мөч улам ойртлоо. Эх орныхоо дөрвөн зүг найман зовхисоос эхлээд Алтай таван богдоос Дорнын  тал, Хөвсгөлийн хөвч тайгаас Өмнийн говийн их бүтээн байгуулалт хүртэл ирж байгаа оноо угтан авахаар баяр хөөр дүүрэн байгаа нийт иргэддээ шинэ жилийн баярын мэнд хүргэе. Мөн дэлхий даяар тархан суурьшсан элэг нэгт Монгол түмэндээ шинэ оны халуун мэндчилгээг өргөн дэвшүүлж байна.
            Манай улсад өөр өөрийн орныг төлөөлөн суугаа нийт Элчин сайдууд, дипломатууд, Олон улсын байгууллагын төлөөлөгчид, хамт олонд шинэ оны баярын мэнд хүргэе.
            2012 он дэлхийн зон, Монгол түмэнд аз жаргал бэлэглэсэн хамгийн сайхан жил байгаасай гэж би хүсч байна. Дэлхийн хүн бүр, хүүхэд бүр инээд хөөртэй, монголын хүүхэд залуус  өнгөтэй, эрчүүд нь жавхаатай, бүсгүйчүүд нь үзэсгэлэнтэй, өргөө хотлоороо өнгө дүүрэн, элэг бүтэн, ахмад азай буурлууд маань урт настай, удаан жаргалтай Монгол түмний хараа тэнэгэр, хийморь өөдөө байх болтугай.
            Сүү шиг сэтгэлтэй ард түмний маань сүүн цагаан түүх өнөд үргэлжлэхийн ерөөл дэвшүүлье. Идээ идээний дээж сүүгээ өргөн барьж нийт ард иргэддээ эрүүл энх, аз жаргал, сайн сайхны дээдийг хүсэн ерөөе.
             Шинэ оны халуун мэндийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.

Ирээдүйд мөхөх хандлагтай орнууд



НҮБ-ын шинжээчид хүн төрөлхтний мөхлийн зургийг гаргажээ. Өнөөгийн хүн ам зүйн баримтууд болон эдийн засгийн зэрэг бусад янзын дүгнэлтээр уг зургийг бүтээсэн байна.

Энэ зургийн дагуу хамгийн түрүүнд мөхөх Топ-10 орныг нэрлэв. Оросын сүүлчийн хүн нь 2888 онд үхэх ажээ. Мэдээж тийм том нутаг хоосрохгүй. Украин гэхэд л оросуудаас 400 жилээр илүү орших аж. Латин Америк, Азийн орнууд хамгийн удаан тэсэх аж.

Хамгийн түрүүнд мөхөх Топ-10-т Оросоос гадна Словак, Румын, Унгар, Мальта, Босни, Македони, Сингапур, Гонконг, Макао багтав. АНУ ойролцоогоор 177770 онд мөхөх гэнэ.

Ш.Мягмар

Эх сурвалж: "Ардын эрх" сонин



2030 ОНД ОЛОН УЛСЫН ЖУУЛЧДЫН ТОО 1.8 ТЭРБУМД ХҮРНЭ
Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын 19 дахь удаагийн ерөнхий ассамблийн хурал /Өмнөд Солонгос улс, Геонгжү 2011 оны 10-р сарын 8-14-ны хооронд/-аас ирэх 20 жилд олон улсын аялал жуулчлал тогтмол өснө гэж мэдэгдсэн бөгөөд тус байгууллагаас гаргасан урт хугацааны урьдчилсан мэдээгээр 2030 он гэхэд олон улсын жуулчдын тоо 1.8 тэрбумд хүрэх юм байна.
2010-2030 оны хооронд олон улсын аялал жуулчлалын өсөлт өнгөрсөн 10 жилтэй харьцуулахад бага зэрэг удаашрах боловч олон улсын жуулчдын тоо тогтмол өсөх бөгөөд дэлхийн хэмжээгээр жилд дунджаар 3.3 хувиар өснө гэжээ. Үүний үр дүнд олон улсын аялал жуулчлалын зах зээлд жил бүр 43 сая жуулчин шинээр нэмэгдэнэ.
Өнгөрөгч 2010 онд дэлхий дахинаа 940 сая жуулчин аялсан бол 2012 онд энэ тоо нэмэгдэж 1 тэрбумд хүрэх төлөвтэй байна. Харин ирэх 20 жилд нэг өдөрт дундажаар 5 сая орчим хүн амралт, зугаалга, бизнес, гэр бүл, найз нөхдийндөө зочлох зорилгоор олон улсын аялал хийх юм байна.
Салбарын өсөлт нь эдийн засаг, нийгмийн төрөл бүрийн төсөл, хөтөлбөрүүд, хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг дэмжих зэрэг олон зүйлд эерэгээр нөлөөлж, маш их шинэ боломжуудыг бий болгоно гэж Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Талеб Рифай онцлон дурьджээ.
Судалгаанаас үзэхэд олон улсын аялагчдын чиг хандлагаас шалтгаалан аялал жуулчлалын гол бүс нутгуудын эдийн засаг жилд +2,2 хувиар өсөж байсан бол энэ байдал үргэлжилсээр хоёр дахин нэмэгдэж +4,4 хувьд хүрэх хандлагатай байна.
Өнгөрөгч хугацаанд Ази, Латин Америк, Төв болон Зүүн Европ, Газар дундын тэнгис, дундад ба зүүн Африкийн бүс нутгуудад аялах аялагчдын тоо жилд 30 саяар, Хойд Америк, Ойрхи Дорнод болон Ази, Номхон далайн бүсийн аялал жуулчлалын зорин очих газруудын аялагчдын тоо 14 саяар тус тус өссөн байна.
2015 оноос олон улсын аялагчдын тоо 2030 он гэхэд даруй 58 хувиар өснө гэж судлаачид таамаглаж байна.
Олон улсын аялал жуулчлал сүүлийн 50 жилд 30 дахин өссөн ба ХХI зууны эхээр жилд 670 сая жуулчин аялсан гэсэн судалгаа тооцоо байна. Одоогоор дэлхийн хэмжээгээр аялал жуулчлалд жилд 453 тэрбум ам.доллар зарцуулж байгаа ба 2020 он гэхэд өдөрт 5 тэрбум доллар зарцуулах бөгөөд жилд 1,5 миллиард хүн аялал хийж, түүнээс олох орлого нь дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 12 хувьтай тэнцэх хүртлээ өсөн нэмэгдэх хандлага ажиглагдаж байна.
2020 онд жуулчдын тоо 1995 онтой харьцуулахад 3 дахин нэмэгдэж 1,6 тэрбумд хүрэх бөгөөд Ази, Номхон далайн бүс нутагт аялах жуулчдын тоо дэлхийн бусад бүсүүдээс илүү хурдацтай нэмэгдэнэ гэж судлаачид үзжээ. Энэ нь тус бүс нутагт эдийн засгийн өсөлт нэмэгдэж, худалдаа арилжаа ихээхэн либералчлагдаж байгаатай холбоотой. Тухайлбал БНХАУ-д ирэх жуулчдын тоо жил бүр 8 хувиар өсөх төлөвтэй байгаа нь Монголд ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх таатай боломж юм. Иймд хөрш орнуудтай аялал жуулчлалын зах зээл дээр идэвхтэй хамтран ажиллах шаардлагатай байна.
Түүнчлэн ирэх 20 жилд Герман, Япон, АНУ, БНХАУ, Англи, ОХУ-ын иргэд гадаадад хамгийн их жуулчлах ба 55-59 насны жуулчид давамгайлж, 15-25 насны жуулчид дэлхийн нийт аяллын 20 орчим хувийг эзэлнэ гэж үзэж байна. Ер нь аялал жуулчлал нь эдийн засгийн өсөлт, хувь хүмүүсийн орлогын хэмжээнээс шууд хамааралтай хөгждөг бөгөөд иргэдийн орлого 2,5 хувиар өсөхөд аяллын зардал 4 хувиар өсдөг болохыг судлаачид тогтоожээ.
Жуулчлан ирэгчид нь байр, хоол унд, нийтийн тээвэр, үзвэр, дэлгүүр зэрэгт маш их зардал гаргадаг. Дэлхийн хэмжээгээр аялал жуулчлалд жилд 453 тэрбум ам.доллар зарцуулж байгаа ба 2020 он гэхэд өдөрт 5 тэрбум доллар зарцуулах бөгөөд жилд 1,5 миллиард хүн аялал хийж, түүнээс олох орлого нь дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 12 хувьтай тэнцэх хүртлээ өсөн нэмэгдэх хандлага ажиглагдаж байна.
2020 оны дэлхий даяархи жуулчлан ирэгчдээс 1.2 тэрбум нь бүс нутаг доторхи, мөн 378 сая нь холын тээврийн аялагчид байх болно.
Жуулчдын өсөлтийг Бүс нутгаар нь авч үзвэл:
Ø Ази, Номхон далайн бүс нутаг /2010 онд 22 хувь байсан бол 2030 онд 30 хувь/
Ø Ойрх Дорнодын бүс нутаг /2010 онд 6 хувь байсан бол 2030 онд 8 хувь/
Ø Африкийн бүс нутаг /2010 онд 5 хувь байсан бол 2030 онд 7 хувь/-ийн аялал жуулчлал өсөх төлөвтэй байна
Ø Европын бүс нутаг /2010 онд 51 хувь байсан бол 2030 онд 41 хувь/
Ø Америкийн бүс нутаг /2010 онд 16 хувь байсан бол 2030 онд 14 хувь/ тус тус буурах хандлагатай байгаа бөгөөд Хойд Америкийн бүсийн аялал жуулчлалын өсөлт хамгийн удаан байна гэж таамагласан байна.
Мөн 2030 он гэхэд Зүүн Хойд Ази дэлхийн хамгийн олон хүн аяладаг дэд бүс нутаг болно гэжээ. Үүнийг дагаад манай оронд ирэх жуулчдын тоо өсч болох юм.
Хүснэгт 3: Гадаадын жуулчдын тоо бүс нутгаар (сая)

Суурь жил
Төлөвлөлт
Жилийн дундаж өсөлтийн хувь
Хувь

1995
2010
2020
1995-2020
1995
2020
Нийт
565
1,006
1,561
4,1
100
100
Африк
20
47
77
5,5
3,6
5,0
Америк
109
190
282
3,9
19,3
18,1
Зүүн Ази, Номхон далайн орнууд
81
195
397
6,5
14,4
25,4
Европ
338
527
717
3,0
59,8
45,9
Ойрхи Дорнод
12
36
69
7,1
2,2
4,4
Өмнөд Ази
4
11
19
6,2
0,7
1,2
464
791
1,183
3,8
82,1
75,8
Урт нугацааны
101
216
378
5,4
17,9
24,2
Нийт жуулчлан ирэгчдийг 2020 оны үеийнхээр, бүс нутгаар нь үзүүлбэл шилдэг 3 хүлээн авагч бүс нутаг нь Европ (717 сая жуулчид), Зүүн Ази болон Номхон Далайн бүс нутаг (397 сая), мөн Америк бүс нутаг (282 сая) орсон бөгөөд дараагаар нь Африк, тэгээд Ойрхи-Дорнод болон Өмнөд Ази багтжээ. Зүүн Ази болон Номхон Далайн бүс нутаг, Өмнөд Ази, Ойрхи-Дорнод мөн Африк нь жил бүр 5%-иас дээгүүр өсөлтийн үнэлгээг үзүүлж, дэлхийн дундажтай харьцуулахад 4.1%- иар илүү байх төлөвтэй.
Европ Америк гэсэн тогтвортой бүс нутаг нь өсөлтийн дундаж үнэлгээнээс доогуур үзүүлэлттэй байх магадлалтай. Хэдийгээр Европ нь 1995-2020 оны хооронд 60 %-46 % иар буурах боловч дэлхийн жуулчлан ирэгчдээрээ хамгийн өндөр үзүүлэлтээ барьсаар байх болно. 1995-2020 онд холын тээвэр нь жилд 5.4%-иар, дэлхий даяар маш хурдацтайгаар хөгжинө. Харин бүс нутаг доторхи аялал нь 3.8%-иар л өснө. Иймээс бүс нутаг хоорондох болон холын тээврийн аялал нь 1995 оны 82:18 харьцаа нь 2020 онд 76:24 болж шилжинэ.
Дэлхийн олон улсын аялал жуулчлал 2 жилийн дотор 800 саяаас 900 саяд хүрлээ. 2007 онд 2006 оныхоос даруй 52 саяар буюу 6 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна.

Мөнгө төлдөггүй жуулчдаар улсаа дүүргэхээс татгалзах хэрэгтэй
-Үүргэвчтэй аялал хийж байгаа хүмүүс маш бага мөнгө төлдөг. Нэг айлд хоноод таван доллар төлөөд, ус, талх идээд явчихдаг. Гэтэл тэд нийт жуулчдын тавиад хувийг эзэлчих гээд байна.
Манай улс 2015 он гэхэд жилд сая жуулчин хүлээж авах том зорилттой байгаа гэнэ. Өнгөрсөн онд 451 мянган жуулчин Монголын хилийн дээс алхсан нь 2000 оныхоос 3,3 дахин өссөн үзүүлэлт болохыг өнгөрсөн баасан гарагт чуулсан Монголын аялал жуулчлалын салбарын үндэсний чуулганы үеэр онцолж ярьсан. Монголын аялал жуулчлалын холбооны дэд ерөнхийлөгч Н.Эрдэнэбаттай манай улсын аялал жуулчлалын салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар ярилцлаа.
-Манай аялал жуулчлал бусдын жишгээр л хөгжиж байна. Хөгжиж байгаа орны хувьд Дундад Азийн орнуудын аялал жуулчлал яаж хөгжиж байна, тэр жишгээр явж байна. Өөрөөр хэлбэл, доошоо орж, дээшээ цойлсон зүйлгүй хөгжиж байна гэж хэлж болно. Гэр баазуудын үйлчилгээ, зочид буудлын хувьд гомдол, санал гардаг. Ер нь хөгжиж байгаа орнуудтай харьцуулахад, манай аялал жуулчлалын салбар хэвийн хэмжээндээ хөгжиж байна. Мэдээж сайжруулах зүйл байна. Хоёр жилд нэг удаа болдог Үндэсний чуулганаараа бид хийсэн ажлаа үнэлж цэгнэдэг. Энэ утгаараа алдаа дутагдал, цаашид хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөдөг юм.
-1954 онд аялал жуулчлал хөгжиж эхэлсэн гээд үзэхээр харьцангуй хожуу хөгжсөн гэж хэлж болно. Үүнийг улсынхаа онцлогтой холбон ярьж болно. Манай улс дэлхийн бусад улс орон шиг дөрвөн улиралдаа жуулчин хүлээж авах боломжгүй. Жуулчны хоёрхон улиралтайгаас шалтгаалаад аялал жуулчлал хөгжих боломж хомсдмол байсан. Харин зах зээл эхэлснээс хойш Монголыг сонирхох гадныхан нэмэгдсэнээс хойш аялал жуулчлал хөгжих боломж нэмэгдсэн.
-2007 онд 451 мянган жуулчин ирсэн тоо гарсан. Гэхдээ 451 мянган жуулчны тоо нь бодит биш. Энэ нь Монгол Улсын хилээр орж ирсэн гадаад зорчигчдын тоо юм. Харин аялах виз худалдаж аваад Монгол нутгаар 5-14 хоног аялсан жуулчид 95 мянга хүрч байна. 451 мянган иргэний 211 мянга нь БНХАУ-ынх, 98 мянга нь ОХУ-ын байна. Тэгэхээр яг цэвэр жуулчнаар орж ирж байгаа нь харьцангуй цөөн байгаа.
-Үнэхээр "00"-ийн асуудлыг арваад жил ярьж байна. Сөүлийн гудамж, МУБИС-ийн урд байгаа "00"-ууд ерөөсөө ажилладаггүй. Бид энэ асуудлыг хотын захиргаатай ярина. Гэхдээ нэг зовлон байх юм. Яам, тамгын газар ойр ойрхон солигдох юм. Тодорхой асуудал яриад эхлэх гэж байхад хамтарч ажиллах гэж байсан хүмүүс өөрчлөгддөг нь хүндрэлтэй байна. Монголчуудад "00" хэрэггүй юм шиг байна. Гэхдээ жуулчдад хэрэгтэй. Улсынхаа нийслэлд "00"-гүй байна гэдэг нь байж боломгүй юм. Нийслэлийн аялал жуулчлалын хэлтсийн дарга байсан Э.Мөнх- Очир хотын ерөнхий менежер болсонд бид баяртай байна. Энэ хүн бидний ажлыг ойлгож дэмжинэ байх гэж найдаж байгаа. Гадаад сурталчилгааны асуудлыг өнөөдөр шийдвэрлэхэд их төвөгтэй байна. Жуулчдыг бид Монголд ирээсэй гэж урин дуудах ёстой. Гадаадын үзэсгэлэн сурталчилгаанд бид ордог. 200-500 метр кв талбай аваад бид Монголоо сурталчилдаг. Хамгийн том нь гэхэд Берлиний үзэсгэлэнд 100 м.кв аваад, тэр зайндаа 10-аад компани чихэлдээд зогсдог. Бүхэл бүтэн улс байж ийм ядарсан байж болохгүй шүү дээ.
-Бусад улсын жишгийг харахад улс нь эхлээд мөнгийг нь өгчихдөг юм билээ. Тэр мөнгөөр компаниуд нь сурталчилгаагаа хийдэг. Харин тэр мөнгө нь тухайн улсад ирж байгаа жуулчдын мөнгөнөөс эргээд татвараар улсын төсөвт орж нөхөгддөг учиртай. Гадаад сурталчилгаанд зориулж Зам тээвэр, аялал жуулчлалын яаманд 50 сая төгрөг өгдөг. Тэр 50 сая төгрөгөө хэдэн үзэсгэлэнд хуваагаад тавьчихдаг. Тэр нь юу ч болдоггүй. Гэтэл яг үнэндээ гадаад сурталчилгаа гэдэг нь хувийн хэвшлийнхний нуруун дээр яваад байгаа юм. Өөрөөр хэлбэл, хэдэн компаниуд маань олсон хэдэн төгрөгөөрөө Монголоо сурталчлах үүргээ давхар гүйцэтгээд яваад байна гэсэн үг.
-Үнэхээр манайхан хөдөө барьсан хэдэн гэрээр аялал жуулчлалыг төсөөлдөг. Гэтэл энэ нь жуулчлалын өчүүхэн хэсэг нь. Гэтэл аялал жуулчлалын компани нь гаднаас жуулчин хүлээж авдаг, гадагшаа жуулчин явуулдаг гэсэн хоёр үндсэн чиглэлтэй байдаг. Жуулчлалаар гадагшаа явахын хувьд манай орон ядуу, явах хүмүүсийн тоо цөөн, хэрэв явсан тохиоддолд тухайн улсдаа хараар үлдэх гээд байдаг хүмүүс байдаг. Үүнээс айгаад бид энэ бизнес рүү орж чадахгүй байна. Монголчууд үлдчихээргүй Энэтхэг, Утай Гүмбэн рүү иргэдийг авч явдаг хоёр гуравхан жуулчны компани байна. Өндөр хөгжилтэй бусад улс руу аваад явъя гэхээр хүмүүс тэнд үлдчих аюул байдаг. Хэрэв авч явсан хүмүүс нь харлаад үлдчихвэл тэр компани дахин үйл ажиллагаа явуулах эрхгүй болох бэрхшээл тулгараад байна. Франц гэхэд л өөрсдөө гуч, дөчин саяараа гадагшаа явдаг мөртлөө гаднаас авдаг жуулчны тоо далан хэдэн сая байдаг. Хүн амаас нь их жуулчин ирж байна гэсэн үг юм. Манайд гадагшаа жуулчлал хөгжихөд амьдралын байдал нөлөөлж байгаа нь ойлгомжтой. Гэхдээ манайхан алийн болгон аяга таваг угаахаар гадагшаа явах вэ дээ. Дэлхийн түүх соёлтой танилцахаар гадагшаа явна. Тэр үед л энэ бизнес рүү аяндаа орж эхэлнэ. -Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр 350 гаруй жуулчны бааз байна. Идэвхтэй үйл ажиллагаа явуулдгийг нь нэрлэвэл, Хөвсгөл, Хархорин, Тэрэлж, Өмнөговь аймагт 20 гаруй жуулчны бааз бий. Тэгэхээр 50 гаруй жуулчны бааз стандартын шаардлага хангасан байдаг гэсэн үг.
-Яг аялал жуулчлалын салбар гэхэд хүнд. Жуулчны баазууд гаднаас хүн аваад ороод ирж байна. Хүн харахад их мөнгө. Ороод ирсэн мөнгө зочид буудал, гэр бааз, онгоц, галт тэрэг, ресторан, автомашин, хөдөө моринд, орчуулагчид төлнө гээд хуваагдаад явчихна. Цөөн хувь нь компанид үлдэнэ. Харин эна гараад байгаа мөнгө нь улсад татвар маягаар ордог. Энэ утгаараа улсад асар их мөнгө ордог. Ер нь аялал жуулчлал удаашралтай хөгжиж байгаад манай энэ салбарт бизнес эрхлэхээр орж байгаа хүмүүс судалгаатай орж ирэх хэрэгтэй. Манайхан тав, арван гэр хаана ч юм бариад мөнгө олчихно гэж бодоод байдаг. Халаасан дахь мөнгөө тоолж үзээд энд нэг хэдэн гэр барихад хүн ирэх боломж байна уу, үгүй юу гэдгийг. эхлээд тооцоол. Дараа нь жуулчин өгөх хүнтэй танилцаж ярилцаж, тохиролцсоны дараа энэ бизнес рүү орох хэрэгтэй гэх зэргээр судалгаа хийх ёстой юм. Ийм тооцоо хийгээгүйгээр энэ бизнест орчихоод биднийг жуулчин өг гэж шахдаг. Бид жуулчин өгч болно. Харин бидний эргүүлээд шаардах зүйл сэтгэлд нийцсэн үйлчилгээ байдаг. -Мэдээж 100 хувийн сэтгэл ханамжийн баталгаа өгч чадахгүй. Ганц манайх ч биш. Франц, Герман зэрэг өндөр хөгжилтэй орнуудад гомдол гарч л байдаг. Харин ч бүр эсрэгээрээ байх тохиолдол бий. Тэгэхээр туйлширч болохгүй юм. Бид хэр олон хүн эргэж ирж байна, ирэхгүй байна гэдгийг дундчилж бодсон. Яг үүн дээр авч үзэхэд ихэнх нь эргэж ирдэггүй. Яагаад гэвэл эхлээд үйлчилгээний асуудал байна. Хоёрт, хөгжлийн ийм төвшинтэй улс оронд дахин дахин эргэж ирээд байдаггүй. Нөгөө талаар газар нутгийн хувьд ойрхон, хямдхан, үйлчилгээ сайтай газарт жуулчид буцаж ирдэг. Жишээ нь, Турк байна. Нислэг хямд. Гэтэл манай нислэгүүд зуны хоёр сар ачаалалтай ажилладаг. Тэр хоёр сар нислэгийн үнээ буулгахгүй байж байж хоосон байх 10 сараа нөхөх хэрэгтэй болдог. Хэрэв манайх жуулчны илүү олон сартай бол нислэгийн үнээ буулгаж болно. Хаана, хаанаа л бэрхшээлтэй байна.
-Энэ байдал түгээмэл, бүх баазуудад байхгүй. Бидний үзэж, сонсч байгаагаар солонгосуудын дунд их гарч байна. Европынхны дунд ийм байдал байдаггүй. Харин Тэрэлж зүгт Солонгосчуудын байгуулсан жуулчны баазуудад ийм байдал гараад байна гэсэн мэдээлэл ирсэн. Энэ бүхэнд мэргэжлийн байгууллагууд хяналт тавих хэрэгтэй байгаа юм. Дүүргүүд рүү мэргэжлийн хяналтын байцаагч нарыг шилжүүлсэн нь энэ байдалд илүү хяналт тавих боломж нээгдэж байна гэж ойлгож байна.
-Манай улсын эдийн засаг өсч байна. Уул уурхайн компаниудын олох ашиг нэмэгдэж байна. Энэ бүхнээс үүдэн аялал жуулчлалын салбарт хөрөнгө хаях бололцоо нэмэгдэх байх. Гэхдээ бид өнөөдөр заавал хөрөнгө мөнгө шаардахгүйгээр асуудлыг шийдэж болох гарцыг хайхаар өнөөдөр энд цуглараад байна. Цагийн хуваарийн асуудлыг өнөөдөр ярьж байна. Жишээлбэл, 2009 онд ирэх жуулчид байгаа гэж бодъё. Тэд энэ жил манайд айлчилъя гэсэн захиалгаа өгЧ эхэлдэг. Бид хариу өгөх ёстой. Тэгэхээр 2009 онд хоёр дахь өдөр МИАТ нисэх үү гэж би МИАТ-ээс асуудаг. Гэтэл урдаас цагийн хуваарь гараагүй гэж хэлдэг. Харин захиалга өгсөн компани Монголыг хаядаг.
-Сая ИНЕГ цагийн хуваарийг зургаан сард нь багтааж, баталж өгье гэж амлалаа. Гэхдээ сонсч байхад манай ИНЕГ шууд цагийн хуваарь хийж болдоггүй юм байна. Энэ хүсэлтээ эхлээд олон улсын иргэний нисэхийн байгууллагад тавьдаг юм байна. Тэд зөвшөөрсний дараа хуваариа баталдаг юм билээ. Бид энэ зовлонг нь хуваалцаж, ойлгох хэрэгтэй. Ингэж хоёр талаас асуудлуудаа тавьж ойлгосон нь бидний өнөөдрийн чуулганы гол үр дүн. -Байгалийн үзэсгэлэнт газрууд харьцангуй ховор. Явж явж, тэр алт зэсийн орд чинь байгалийн үзэсгэлэнт газруудад байна. Хөвсгөлийн фосфоритын ордыг ухаад хаячихвал нуураа сүйдлээд хаячихна. Тэгэхээр бид бодох хэрэгтэй байна. Бид бүх баялгаа ухаж амьдрах юм уу, аль эсвэл Эрдэнэтийн уурхай шиг нөөц ихтэй цөөн тооны ордоо эргэлтэд оруулаад, үлдсэнийг нь хүмүүст олон удаа үзүүлж мөнгө олох уу гэдгийг бодох хэрэгтэй. Зөвхөн өнөөдрөө бодоод урд баигаа хоер толгоигоо булаацалдах хэрэггүй юм. Хөвсгөл нуур, Хэрмэн цав, Тэрхийн цагаан нуур, Увс нуур гэх зэрэг хайрлах газар их бий. Яахав уул уурхайгаас олох мөнгөний хажууд ийм замаар олох мөнгө нь бага ч унаган байгалиа хайрлах, нутгийн иргэдэд тус дэм болох тал дээрээ ач тустай. Орон нутгийн иргэд ч жуулчид ирэхэд ажилтай болдог. -Үүргэвчтэй аялал хийж байгаа хүмүүс маш бага мөнгө төлдөг хүмүүс. Нэг айлд хоноод л таван доллар төлөөд, ус, талх идээд явчихдаг хүмүүс байдаг. Гэтэл тэд нийт жуулчдын тавиад хувийг эзэлчих гээд байна. Тиймээс төрөөс зохион байгуулалт хийхгүи бол мөнгө төлдөггүй жуулчдаар улсаа дүүргэх гээд байна шүү. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд бэрхшээлтэй асуудлууд бий. Дэлхийн улс орнуудын хүмүүс бүгд долоо, наймдугаар сард ээлжийн амралтаа авдаг юм байна. Тиймээс тэр үед жуулчлалын сар эхэлж, жуулчид ирдэг. Үүнд л хамаг учир байдаг юм билээ. Цаг агаарын байдал бас нөлөөлнө. Өвөлд бид жуулчид авдаг. Өнгөрсөн өвөл гэхэд 200 гаруй жуулчин хүлээн авсан. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд цагаан сар, мөсний баяр, тэмээний баярыг оролцуулсан 14 хоногийн аялал зохион байгуулдаг. Энэ аяллын шугамаар жилдээ 200 гаруй жуулчин авдаг. Энэ тоо жил болгон нэмэгдвэл амьдрал өөр болно.

энх тайван удаан үргэлжлэх болтугай
Хятадын төрийн тэргүүн Ху Жин Тао дайнд бэлдэхийг Тэнгисийн цэргийн хүчний /ТЦХ/ командлалдаа тушаасан тухай тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байна.

Уг нь “мэргэн”, болгоомжтой бодлогоороо алдартай Хятад улсын хувьд ийм мэдэгдэл нь зөөлнөөр хэлэхэд их хачин байна. Иймээс Ху Жин Таогийн мэдэгдлийг орчуулахдаа алдсан байх хэмээх болгоомжлол үүссэн байна. Ху даргын эрс хатуу мэдэгдлийн талаар Их Британийн шинжээчид “Хятад хэлнээс энэ үгийг зэвсэгт тэмцэл эсвэл цэргийн мөргөлдөөн гэж орчуулж болно” гэж тайлбарлажээ. Гэхдээ үүнээс болоод мөн чанар нь бараг өөрчлөгдөхгүй.

Ху Жин Тао дарга “ТЦХ ойрын жилүүдэд өөрчлөлт шинэчлэлээ дуусган, дайнд бэлдэж, үндэсний аюулгүй байдлаа бэхжүүлэхэд бүх хүчээ дайчлан, чиглүүлэх ёстой” хэмээжээ. Тэрбээр энэ мэдэгдлийг 12-р сарын 6-нд Хятадын батлан хамгаалах, улстөрийн удирдлагын зөвлөгөөн дээр хийсэн юм.

Энэ мэдэгдэл Хятадын хөршүүдийг /түүний дотор ОХУ/ түгшээж байна. Ер нь сүүлийн жилүүдэд Хятадын милитарист амбиц ойрын хөрш орнуудыг нь төдийгүй АНУ-ыг ч гайхашруулж болсон.

Хятад улс энэ жил нисэх онгоц тээвэрлэгч аварга том хөлөгтэй болох хөтөлбөрөө хэрэгжүүлж чадсан төдийгүй хөлөг онгоцны эсрэг шинэ пуужингаа бүтээхээр идэвхийлэн ажиллаж байгаа. Мөн ТЦХ-ээ өөрчлөн шинэчилж байгааг нэмэх хэрэгтэй.

Хятадын тэргүүн дээрх мэдэгдлээ жил тутам зохион байгуулагддаг Хятад, АНУ-ын дээд хэмжээний уулзалтын өмнө хийсэн нь их анхаарал татаж байна. Уг дээд хэмжээний уулзалт дээр Өмнөд Хятадын тэнгис дэх Спратли бүлэг арлуудын асуудлыг шийдэхээр төлөвлөсөн юм.

Өөрөөр хэлбэл Бээжин энэ асуудлыг өөрт ашигтайгаар шийднэ гэдгээ ил тодоор АНУ-д харуулсан хэрэг. Тэгээд ч Хятадын тал өмнө нь “Спратлинь бол Хятадын салшгүй нэг хэсэг” гэж удаа дараа мэдэгдсэн. Нэмж өгүүлэхэд уг арлыг Хятадаас гадна Вьетнам, Филиппин, Малайз, Бруней, Тайвань ч булаацалддаг. Яагаад гэвэл Энэтхэгийн далайгаас Номхон далай хүрэх тээврийн гол зам Өмнөд Хятадын тэнгисийг дайрдаг бөгөөд энд нефть, байгалийн хийн асар их нөөц илэрсэн юм.

Өсөн томорч байгаа Хятад улсын эдийн засагт өнөөдөр байгалийн баялаг, нөөц нь хамгийн гол асуудал. Гэхдээ Хятад улсын амбицад АНУ-аар дэмжүүлсэн олон өрсөлдөгч саад тотгор учруулах нь гарцаагүй. Бээжин энэ асуудлаар ялангуяа Филиппин, Вьетнамтай харилцаа хурдцадмал байгаа билээ.

Хятадын амбиц мөн Индонезийг ч түгшээж байна. Энэ улс маргаантай арлуудын ойролцоо, далайн гүнд орших байгалийн хийн том ордоо ашиглаж эхэлсэн. Шинжээчид “Энэ ордын ашиглалт нь Хятадын өөрийн гэж зарласан бүсийг ч хөнддөг” гэж нотолж байна.

Ялангуяа АНУ дээрх асуудалд их санаа тавьж, “хятад луу”-г барьж тогтоох тооцоотойгоор зарим улс орны эвслийг байгуулахыг оролдож байгаа. Чухам иймээс л АНУ-ын Ерөнхийлөгч Обама 11-р сард Австралид цэрэг, зэвсгийнхээ тоог эрс нэмэгдүүлсэн. Ийнхүү америкчууд энэ улсыг Хятадын эсрэг чиглэсэн цэрэг армиа байршуулах чухал бааз болгохоор төлөвлөж байна.

Иймээс л Хятад улс төрийн тэргүүнийхээ амаар дээрх алхамд нь хариу барьсан бололтой. Гэвч АНУ болон түүнийг дагалдагч орнуудын эсрэг зогсох тэнхээ Хятад лууд бий юу? Энэ асуудалд ОХУ-ын Геополитикийн асуудлын академийн дэд ерөнхийлөгч К.Сивков хариуллаа. Тэрбээр “Яг одоо Хятад улс тэнгисийн цэргийн флотоор АНУ-аас асар хоцорч байгаа. Жишээлбэл Хятад улсад нисэх онгоц тээвэрлэгч хөлөг цорын ганц бий, гэтэл АНУ-д зөвхөн одоо зэвсэглэлд байгаа нь 12” хэмээн тайлбарлав. Түүнчлэн Хятадын атомын шумбагчууд хэт чимээ шуугиантай учраас АНУ-ын акустик системд дороо баригдах аюултай. Мөн балластик пуужингийн тусгал нь ердөө 1700 километр байгаа нь зохих хариу барихад хангалтгүй юм.

Гэхдээ ойрын 10 жилд нөхцөл байдал эрс өөрчлөгдөх байх. Хятадууд одоо атомын хөдөлгүүртэй нисэх онгоц тээвэрлэгчийг хэд хэдээр нь үйлдвэрлэж байгаа. Мөн атомын шумбагч хөлгийн флотоо чанаржуулж, тоог эрс нэмэгдүүлж байна. Одоогийн чимээ шуугиантай АПЛ-ийн оронд атомын шинэ субмаринууд ирж, зэвсэг тоноглол ч эрс хүчирхэгжих гэнэ. Хятадын далайд байрлуулах шинэ балластик пуужин 8000 км тусгалтай тул америкчуудад нэлээд аюултай болж ирнэ. Түүнээс гадна хятадууд байлдааны бусад хөлөг онгоц, эсминец, фрегатын тоог ч эрс нэмэхээр төлөвлөжээ. Иймээс жил ирэх тусам Хятадыг тогтоон барих нь АНУ-д улам хэцүү болох магадлалтай.
Харин Ху Жин Таогийн дээрх мэдэгдэл нь оросуудад тун эерэг мэдээ юм. Учир нь Хятад улс Хуурай замын анги нэгтгэлээ бус харин Тэнгисийн цэргийн флотоо /ТЦФ/ хөгжүүлж эхэлсэн нь энэ улс ойрын болон алсын ирээдүйд өөрийн армийг хойшоо, ОХУ руу биш харин өөр чиглэлд хөдлөхийг баталж байна.

Энэ ч ойлгомжтой. Хятад улсын хувьд амин чухал зүйл бол түүхий эдийг баталгаатай авах. Тэд тэртэй тэргүй нефть, байгалийн хийг оросуудаас өөрт тохиромжтой үнээр авч байгаа. Гэхдээ энэ нь өсөн томорсоор байгаа эдийн засагт хангалтгүй учраас Хятад улс дэлхийн өнцөг булан бүрд ашиг сонирхлоо хамгаалахаар өөрийн ТЦФ хөгжүүлэхийг чармайж байна. Хятад өнөөдөр Ливиэс өөрийг нь түлхэн гаргасныг дуугүй өнгөрөөсөн ч маргааш зохих хэмжээгээр хүчирхэгжсэний дараа өөрийн эрхээ тулган шаардах байх. Тэр үед Хятадыг үл тоох боломжгүй болно.